Гарны залуу насыг хадгалах найман арга

9d3d7da3e620402cbig1. Зөөлөн саван хэрэглэх. Зарим савангууд нь гарын өөрийнх нь тослог, чийгийг арилгаж, хуурайшихад нөлөөлдөг.

2. Цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх. Цэвэрлэгээ хийх үедээ заавал бээлий өмсөх хэрэгтэй. Химийн цэвэрлэгч бодисууд нь арьсыг хуурайшуулж, хөгшрүүлдэг. Халуун ус, цайруулагч, толбо арилгагч, саван, угаалгын нунтаг, бактерийн эсрэг бодисууд нь арьсны хуурайшил, хөгшрөлтөнд нөлөөлдөг. Бээлий өмсөхийн өмнө гартаа бальзам эсвэл чийгшүүлэгч түрхэж бай.

fa49e6476aae0e75original

3. Хумсаа хамгаалах. Хумсны сөрсөн арьс, хумс зэргээ шүдээрээ хазахгүй байх хэрэгтэй. Нас ахих тусам хүний биеийн тослог ялгаруулалт багасдаг учир хумс, хумс орчмын арьс, гарын арьс улам бүр хуурай болдог. Өглөө, үдэш бүр гартаа лосьон, эмчилгээний тосон түрхлэг түрхэж, гарын тосыг байнга хэрэглэж занш.

%d1%85%d1%83%d0%bc%d1%81-1

4. Долоо хоног бүр гарын арьсаа гуужуулах. Амин дэмээр баяжуулсан, тосон суурьтай скраб сонго. Арьсны чинь уян хатан байдал алдагдсанаар арьс унжиж сулардаг бол сайн гуужуулалт арьсны эд эсүүд сэргээгдэж, зөөлөн торгомсог арьстай болоход нөлөөлдөг. Оливийн тосыг элсэн чихэртэй хольж өөрийн гараар бэлтгэсэн гуужуулагч хэрэглэх нь сайн. Омега-3 тосны хүчлээр баялаг оливийн тос нь гайхалтай чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг бол элсэн чихэр нь үхэжсэн эд эсийг арилгахад тусалдаг.

5. Хуурайшилтанд анхаарал хандуулах. Гар чинь хуурайшсан бол сүүний хүчил, альфа гидроксил хүчил агуулсан гарын тос, лосьоныг сонго.

f487e5d366a6fdb8big

6. Хар толбо, сэвхийг багасгах. Хэрвээ таны гарын арьсан дээр хар толбо, элэгний толбонууд ажиглагдаж эхэлсэн бол энэ нь нарны гэрлээс үүдэлтэй толбонууд юм. Тиймээс өөрийн дуртай нүүрний нарны тосыг гартаа ч түрхэж хэвш. Нүүрэндээ нарны тос түрхсэний дараа илүүдлийг нь гартаа шингээ.

7. Жолоо барихдаа бээлий өмсөх. Өвлийн хүйтэн улирал гарын арьс хагарах, үрчлээтэхэд нөлөөлдөг бол хаврын салхи, зуны нар ч бас адилхан нөлөө үзүүлдэг.

8. Хамгийн сүүлийн, хамгийн чухал зөвлөгөө бол нарны хамгаалалт. Бид нарнаас хамгаалах тосыг өдөр бүр нүүрэндээ түрхдэг атлаа гараа мартчихдаг. Бид биеийн бусад хэсгээсээ илүүтэй гараа байнга угааж, арчиж байдаг учир өдөрт хэд хэдэн удаа нарны тос гартаа түрх. Харин SPF 30-аас дээш байхад анхаараарай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …