10 сарын 29-нд “Тархины харвалтын дэлхийн өдөр” болно

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.  Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас  харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг.

Иймд  жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд  хэлэлцдэг уламжлалтай бөгөөд Монгол улсад 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын харвалт судлалын нийгэмлэгтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

14786878_1245219952215974_1812544842_o1

2016 онд энэхүү тэмдэглэлт өдрийг “Тархины харвалт эмчлэгддэг,  мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэх юм.

Одоогоор Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж олон улсын түвшинд нийцсэн эмчилгээний стандартыг хэрэгжүүлж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …