Дуу шуугианы нөлөөлөл, сонсголын өөрчлөлт

annoying-music-video-playing-tabs-your-browser-w654

Шуугиан гэж янз бүрийн давтамжтай өндөр, нам авианы замбараагүй хослолыг хэлнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар шуугианы шалтгаантай сонсгол бууралт нь дэлхийд хамгийн түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлэх боломжтой мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг гэж үздэг.

Мэргэжлээс шалтгаалсан сонсгол буурах эмгэг нь олон жилийн турш үйлдвэрлэлийн шуугианы 85 дБА-аас дээш өндөр давтамжтай шуугианы нөлөөлөлд ажилласан хүмүүст тохиолддог. Мөн мэдрэл, зүрх судас, тэнцвэрийн системд муугаар нөлөөлөх, ялангуяа анхаарал төвлөрөлт болон оюуны хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлдөг. Хэрэв шуугианаас шалтгаалсан мэдрэлийн сонсгол бууралттай болсон бол эргэн сэргээгдэх боломжгүй, эмчилгээ нь гагцхүү өвчтөн шуугиантай нөхцөлөөс эрт үед чөлөөлөгдөж, эмчилгээ хийгдсэн үед сонсгол бууралтыг багасгах боломжтой.

db14bf1f5b09863fbig

Шуугианы гаралтай сонсгол бууралт нь удаан хугацааны турш хуримтлагдсаар үүний үр дагавар нь хожуу мэдрэгддэг. Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт нь хувь хүний ажлын шуугиантай орчинд ажилласан хугацаа болон шуугианы өртөлтийн тун хэмжээнээс шалтгаалан сонсголын эсүүд гэмтдэг.

Эхэн үед шуугианы нөлөөлөл нь сонсголын түр зуурын бууралтанд хүргэж энэхүү сонсголын мэдрэлийн өөрчлөлт нь хэдэн минутаас хэдэн цагийн хооронд ердийн хэлбэрт ордог. Харин олон дахин, давтамжтай аюултай шуугианы нөлөөлөлд ажилласнаар ажилчин сонсголын эдгэшгүй өөрчлөлтөнд хүрдэг. Мөн мэдрэл, зүрх судас, тэнцвэрийн системд муугаар нөлөөлөх, ялангуяа анхаарал төвлөрөлт болон оюуны хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлдөг.

loud-noises-and-your-hearing-b49c168616

Сонсгол бууралт нь ажлын байрны шуугианы нөлөөллөөс гадна бусад олон хүчин зүйлс байдаг. Үүнд: орчны болон хувь хүний сонирхолоос бий болох шуугианууд /чанга хөгжим, буудлага, цахилгаан гар багаж, гэр ахуйн багаж хэрэгсэл/ -ын үйлчлэл ажлын байран дахь шуугианы сонсголд үзүүлэх нөлөөлөлтэй ижил байдаг.

%d0%ba%d0%b0%d0%ba-%d0%bc%d0%be%d0%b6%d0%bd%d0%be-%d1%81%d0%bd%d1%8f%d1%82%d1%8c-%d1%81%d1%82%d1%80%d0%b5%d1%81%d1%81-%d0%b1%d1%8b%d1%81%d1%82%d1%80%d0%be

 Шуугианы нөлөөлөл нь сэтгэлзүйн хямрал болон ажлын ачаалал зэрэгтэй бас нягт уялдаа холбоотой байдаг. Сонсгол бууралттай болох нь дараах үр дагаварыг дагуулдаг. Үүнд:

-Орчны дуу чимээнээс тусгаарлагдсан мэт санагдах

-Хүмүүсээс илүү чанга ярихыг шаардах, чих шуугих, дүнгэнэх

-Зурагт,радио,чихэвчтэй хөгжим зэрэг хэрэгслүүдийн дууг чангалж сонсох

-Ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох

-Өгсөн мэдээллийг буруу ойлгох, тоног төхөөрөмжийн дуут дохио болон аваарын дохио сонсохгүй байх нь осол аваар гаргах шалтгаан болох

-Шуугиантай орчинд сонсохын тулд илүү их анхаарал шаардах

-Өөртөө бухимдаж цухалдах

-Хүмүүс өөртэй чинь нүүр тулж ярилцахгүй бол та ойлгоход хэцүү байх

-Хүмүүсийн яриа амандаа бувтнаад байгаа мэт санагдана.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …