Ханиалга дарах аргаас

hanialgaБүтэн нойртой, сайтар унтаж амарч бай.

-Аль болох их шингэн зүйл ууж бай.
-Ажил амьдралын идэвхитэй хэв маягийг сахиж, аль болох явган явах, цэвэр агаар, нарны элч гэрэл, салхинд зугаалах, бүжиг, хөгжөөнт тоглоомоор хичээллэх нь  ханиад шуухинаанд дарлуулахгүй байх боломж олгох  сайн арга юм.
-Уламжлалт эмчилгээний аргуудыг өргөн хэрэглэ: Жимсний шүүс уух, биеэ чийрэгжүүлэх, хоолойгоо эмийн ургамлын хандаар зайлах гэх мэт.
-Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглэ.
-Сэтгэл санаагаа өөдрөг байлга.
-Кофе болон архи, спиртийн төрлийн ундааны хэрэглэгээг багасга.
-Арван бөөрөнхий сонгино, хумс сармисыг жижиглэн хэрчиж литр сүүнд хийэ зөөлөртөл нь буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
-Луувангийн шүүсийг сүүтэй хольж бага зэрэг зөгийн бал оролцуулан хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шүүс, тэн хагас нь сүү байх ёстой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
-Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт олон удаа ууна.
-Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж ууваас сайтар хөлөрч, бие хөнгөрдөг.
-Чонын махыг сармис юм уу, аспиринтай хавсарч хэрэглэвээс ямар ч ханиадыг дарах чадалтай.
-Ханиад хүрээд халуурч байгаа хүүхдэд будааг дутуухан агшаагаад шүүстэй нь өгөхөд сайн.
-Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалгад чацаргана буцалгаж уухад үр дүнтэй.
-Уушигны мэнгэр ханиалгад луувангийн шүүсийг шахан шүүж аваад 50 гр шүүсийг 40 гр шингэрүүлсэн зөгийн балтай хольж уувал зохино. Хоолны мөн унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
-Архаг мэнгэр ханиалгад гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хайлуулаад тосоо өөр саванд юүлж сэрүүн газар царцаана. Цайны халбага тосыг аяга халуун сүүнд хийж халуунаар нь оочиж уух ёстой.
-Хүүхдийн хөхлүүш (кюклюш) буюу бүгшүүлэг ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сүүнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.
emch.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …