Таван амтны ач тус

healthy-eatingХалуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог 5 амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.
1. Халуун амт (халуун ногооны амт)
Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.
2. Исгэлэн амт
Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.
3. Гашуун амт
Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх , дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.
4. Чихэрлэг амт
Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй.
Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.
5. Шорвог амт
Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин уусгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

www.budda.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …