Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа

p1b03valfoef5u9u1a821r4n11m12Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогчч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

p1b03valfodnq1m1p1ar81a6ql9o3
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  санаачлан БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага, Монгол Улсын Байгаль орчны консерциум хамтран бичил цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийж байна. НИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн үндсэн чиглэл бол байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал байгаа. Өнөөдрийн төслийн үр дүн бол нийслэлчүүдийнхээ төлөө хийж байгаа ногоон хөгжлийн томоохон ажил болж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын  бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Уг бичил цэцэрлэгийг “Ази номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтад 1,3 сая ам.доллар зарцуулжээ. Барилга тохижилтын ажлыг “Харцат-Уул”, ойжуулалтын ажлыг “Амьд газар” компани хийж гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1b03vb02o164j16hs1u1d18q51ktf4

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …