Бэлхүүсээрээ турж чаддаггүй найман шалтгаан

Охид бүсгүйчүүд маань  гуалиг биеэрээ гайхуулж яваа билээ. Харин бага зэргийн харвинтай болоод махлаг бүсгүйчүүд хүссэн бүхнээ өмсөж чадахгүй, хүлээсээр…  Харин таны бэлхүүсээрээ турж чадахгүй байгаа шалтгаан чухам юу бол? Та энэ талаар бодож үзэж байв уу? Ингээд та бүхэндээ гэдсээрээ турж чаддаггүй шалтгаануудыг дуулгая.

6bovph2ed0n3ehfetvvhtchnhc_b

1. Байнга бохь зажилдаг

Хүмүүс бохь зажилснаар хоол хурдан шингэж, хоол боловсрох үйл ажиллагаа түргэсдэг гэж үздэг. Гэхдээ байнга бохь зажлах нь харин ч сөрөг үр дагавартай байдаг аж. Бохь нь гэдэсний салст бүрхэвчийг цочроодог бөгөөд үүнээс улбаалан шархлаа, үрэвсэл ч үүсч мэдэх байна. Мөн бохь зажилснаар таны хамаг бие хийгээр дүүрч, гэдэс тань цүрдийх аж. Ийн тохиолдолд та хичнээн дасгал хөдөлгөөн хийдэг байлаа ч үр дүнгээ өгөхгүй байх болно.

2. Хоолоо хурдан иддэг

Хэдий бага хоол байлаа ч гэсэн хурдан идэх нь ходоодонд хэт их ачаалал өгч, үйл ажиллагааг цалгардуулж орхидог юм. Ингэснээр хоол шингэтлээ удаж, улмаар өөх болж гэдсэнд хуримтлагдах аюултай. Харин эсрэгээрээ хоолоо амталж, мэдрэн бага багаар идэх нь гайхалтай шингэж, мөн таны идэх хоолны хэмжээг ч багасгадаг аж.

3. Стресс

Бидний турж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан бол яалтчгүй стресс, ядаргаа юм. Стресс, бухимдлаас ялгарах кортизол даавар нь таныг тураах биш харин ч улам таргалуулж байдаг. Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно. Цаашлаад хоол боловсруулах системийг доголдуулах бөгөөд хоол шингэхгүй байх, улам ихээр идэх хүсэл төрүүлдэг юм.

4. Нойрны дутагдал

Тогтсон цагтаа амарч, тогтсон цагтаа сэрэх нь таныг эрүүл байхад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл юм. Үүнээс гадна турахад ч сайн нөлөөтэй. Харин бид ажилд дарагдаж, оройтож унтаад өглөө эрт босох шаардлага гардаг улмаас хүссэн хэмжээгээрээ турж чадахгүй өнөөг хүрээд байгаа билээ. Ийн нойр дутуу явснаар илүү их идэх хүсэл төрж, ядаргаанд орж эхэлдэг байна шүү. Иймээс та өдөрт 30 минутыг дасгал хийхэд зориулан, оройн цагаар амттангаас татгалзаж, харанхуй, сэрүүхэн газар тухлаг ороо бэлтгэн аль болох эрт амарч заншаарай.

5. Гэдэсний нян

Бидний гэдэс флора гэх нянг үүсгэн, бий болгодог. Энэ нь биеийн бодисын солилцоо, өөх тосны хэмжээ зэргийг тааруулан, хянаж байдаг билээ. Гэтэл бид согтууруулах ундаа, хэт их чихэр агуулсан зүйлс зэргийг идэж, хэрэглэснээр тус нянгууд нь устаж үгүй болж байдаг бөгөөд ингэснээр бидний бие дэх өөх тосны хэмжээ, бодисын солилцоо алдагдахад хүрч, цаашлаад гэдээрээ турж, жин хасна гэдэг тун ч хэцүү болж ирдэг аж.

6. Усны дутагдал

Боломж гарвал л ус уугаад байх хэрэгтэй. Ус ихэднэ гэж байхгүй тул тааралдвал уугаад л бай. Энэ нь таны биеийн бодисын солилцоог сайн явуулах бөгөөд хоол идэх дуршлыг ч бууруулах юм. Мөн идэх хоолоо тохируулснаар таны гэдэс багасна. Та хэр их уус ууна тэр хэрээр таны биеийн хорт бодис шээс болон ялгарч гарах бөгөөд ингэснээр таны турах явц түргэснэ гэдгийг санаарай. Харин ус бага уух нь таргалахын эх үндэс болдог төдийгүй гэдсийг хийгээр дүүргэж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм.

7. Хэт их давс

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүн өдөрт 6 гр давс буюу нэг амны халбага давс хэрэглэх хэрэгтэй ажээ. Гэсэн хэдий ч бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнсэнд их бага ямар нэгэн хэмжээгээр давс заавал агуулагдаж байдаг тул бид байнга шахуу хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Харин энэ нь бидний гэдсээрээ турах хүслийг мохоож, харин ч улам таргалах гол үндэс нь болдог билээ. Мөн цаашлаад зүрхийг өөхлүүлж, өвчлүүлэх сөрөг талтай байдаг.

8. Бэлхүүсээ хэмжих

Ихэнхи бүсгүйчүүд зөвхөн бэлхүүсээ хэмжиж, өөрийгөө таргалж, турсан эсэхээ мэддэг. Гэхдээ энэ нь буруу юм. Та заавал бэлхүүс болон ташаагаа хэмждэг байх хэрэгтэй. Эдгээрийг хооронд нь харьцуулж, дүнг гаргана. Ингэснээр та өөрийн биеийн бүтцээ тодорхойлж ямар дасгал тохирохоо мэдэх боломжтой. Ташааны тойргийн хэмжээнээс, бэлхүүсний тойргийн хэмжээгээ хасч, дүнг нь гаргаарай.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …