“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. 2 өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал солилцож байна.
Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна. Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ. “Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.