Удахгүй шинэ жил болно. Мэдээж өөртөө таалагдсан даашинзаа өмсөх төлөвлөгөөтэй байгаа биз дээ. Тиймээс одооноос хичээх хэрэгтэй. Эрүүл зөв холлож, идэвхтэй хөдөлгөөн хийж, эдгээр смүүтийг бэлдэж уугаарай.
Манго смүүти
1/4 – манго
1/4 – авакода
1/2 аяга- мангоны жүүс
1/4 аяга – тараг /fat-free vanilla yogurt/
1 цайны халбага – лаймын шүүс
1 ц.халбага – элсэн чихэр
6ш – дөрвөлжин мөс
Хийх арга: Бүх орцуудыг блендерт хийж смүүти болгоно. Өндөр шилэн саванд хийгээд манго болон гүзээлзгэнээр чимж болно. Илчлэг: 298 ккал
Нэрсний смүүти
1 аяга – сүү
1 аяга – чихэргүй хөлдөөсөн нэрс
1 халбага – органик маалингины үр
Хийх арга: Сүү болон нэрсээ блендерт хийж 1 минут орчим болгоно. Дээрээс нь маалингины үрээ хийгээд уугаарай . ИЛЧЛЭГ: 273 ккал
Газрын самар болон бананы смүүти
1/2 аяга – сүү / fat-free milk/
1/2 – тараг/fat-free yogurt/
2 ц.халбага – газрын самарны давсгүй нухаш
1/4 – байгалийн цэвэр , шинэ банана
1 ц.халбага – зөгийн бал
4 ш – дөрвөлжин мөс
Хийх арга: Орцыг бүгдийг нь блендерт хийж смүүти болгоно. Өндөр шилэн саванд хийж тавиарай. ИЛЧЛЭГ: 366 ккал
Тараг болон нэрсний смүүти
1 аяга – сүү /шар буурцагны сүү байвал сайн/
170гр- тараг /vanilla yogurt/
1 аяга- хөлдөөсөн нэрс
1 ц.хал- самрын тос
Хийх арга: Самарны тосноос бусад орцыг блендерт хийж смүүти болгоно. 1 минут орчим блендердэнэ. Бэлэн болсоны дараа самраны тосоо нэмнэ. ИЛЧЛЭГ: 443ккал
Шоколадтай смүүти
1/2 аяга – сүү /шар буурцагны сүү байвал сайн/
170 гр – тараг
1/4 – нунтаг шоколад
1 аяга – бөөрөлзгөнө
1 аяга – мөс эсвэл хөлдөөсөн бөөрөлзгөнө
Хийх арга: Бүх орцыг нэгтгэн блендердээд шилэн саванд хийнэ. Шууд уухгүйгээр халбагаар бага багаар идэх хэрэгтэй. ИЛЧЛЭГ: 466 ккал
Тоорын смүүти
1 аяга – тослог багатай сүү /шар буурцагны сүү байж болно/
1 аяга – хөлдөөсөн чихэргүй тоор
2 ц.халбага- байгалийн цэвэр самарны тос
Хийх арга: Хөлдсөөн чихэргүй тоор болон шар буурцагны сүүгээ 1 минут орчим блендерт холино. Шилэн саванд хийгээд самарны тосоо нэмээрэй. ИЛЧЛЭГ: 213 ккал
Нимбэг болон оранжны смүүти
1 аяга – сүү /шар буурцагны сүү/
170 гр – нимбэгтэй тараг / 80 – аас илүүгүй илчлэгтэй байх/
1 ш – хальсалж цэвэрлэсэн оранж
Мөс
1ц.хал- самарны тос
Хийх арга: Сүү, нимбэгтэй тараг, оранж болон мөсөө блендерт хийгээд 1 минут орчим болгоно. Шилэн саванд хийгээд самарны тосоо хийгээрэй. ИЛЧЛЭГ: 420 ккал
Алимны смүүти
1/2 аяга – сүү /шар буурцагны/
170 гр тараг
1ц.халбага- алимны амтлагч /apple pie spice/
1 ш – хэрчиж бэлдсэн алим
2 ц.халбага – хушны тос
Нэг атга орчим мөс
Хийх арга: Бүх орцыг блендерт хийж 1 минут орчим болгоно. Шилэн саванд хийнэ. Уухгүй, халбагаар хутгаж бага багаар идээрэй. ИЛЧЛЭГ: 482 ккал
Ханборгоцойны смүүти
1 аяга – сүү /тослог багатай/
100 гр – Лаазалсан ханборгоцойны шүүс
Атга орчим мөс
1 ц.халбага – газрын самарны тос
Хийх арга: Сүү, шүүс, мөсөө блендерт хийгээд 1 минут орчим болгоно. Өндөр хоолойтой шилэн савандаа хийгээд газрын самарны тосоо хийнэ. ИЛЧЛЭГ: 271 ккал
Гүзээлзгэний смүүти
1 аяга – сүү /тослог багатай/
1 аяга – хөлдөөсөн , чихэргүй цэвэр гүзээлзгэнэ
2 ц.халбага – газрын самарны тос
Хийх арга: Сүү, гүзээлзгэнээ блендерт хийгээд смүүти болгоно. Шилэн савандаа хийгээд газрын самарны тосоо нэмээд уугаарай. ИЛЧЛЭГ:216 ккал
emegteichuud.mn