Йогурт таны биед ямар ач тустай вэ

Эртний Энэтхэгт Бурхдын зоог гэж үздэг байсан йогурт гэдэг нь Европын Холбооноос гаргасан стандартаар Streptococcus Thermophilus, Lactobacillus Bulgaricus – ийн амьд эсийг 1 мл тутамдаа 107 – оос доошгүй тоогоор агуулсан, дулааны ямар нэг боловсруулалтанд өртөөгүй, эсгэлэн сүүн бүтээгдэхүүнийг хэлдэг. Дээрх хоёр төрлийн бичил организм нь гэдэсний микрофлорын ашигтай хэсгийг бүрдүүлэхэд оролцдог учраас заавал амьдаар агуулсан байх шаардлагатай бөгөөд ашигтай бичил биетийг амьдаар агуулсан бүтээгдэхүүнийг дэлхий дахинд пробиотик буюу амьдралыг тэтгэгч гэж үздэг билээ. Йогуртыг Монголчилбол элгэн тараг гэсэн утгатай.

5aslp869dn96mj1au4g85nm3h9_b

Ясыг бэхжүүлнэ

Йогурт нь А болон D амин дэмээр баялаг тул ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж ясыг бэхжүүлж өгдөг. Өдөрт 170 гр йогурт идэх нь таны нэг өдрийн кальци болон D амин дэмийн хэрэгцээний 20% – ийг хангадаг. Харин йогурт бүрт эдгээр амин дэмийн агууламж харилцан адилгүй байдаг учраас эхлээд витамины агууламжийг нь харах нь зүйтэй.

Уургаар нэн баялаг

Махтай эн тэнцэхүйц бараг махнаас ч илүү уураг агуулдаг бүтээгдэхүүн нь йогурт юм. 170 гр йогуртанд 10 гр уураг агуулагддаг бөгөөд энэ нь 56 гр – 85 гр мах идсэнтэй тэнцэх хэмжээний уураг авч байна гэсэн үг. Грек йогурт нь бусад йогуртнаас 15 гр – 20 гр илүү уураг агуулдаг нь тогтоогджээ.

Өег мэдрэмж төрүүлж өлсгөхгүй

Амин дэм болон уургаар нэн баялаг байдаг учраас жимстэй тараг нь таныг бүх л өдөржингөө өлсгөхгүй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ нь нэг үгээр өдрийн цайндаа эсвэл орой йогурт идэх нь хөнгөн бөгөөд уураг ихтэй өег хоол болох учиртай. Биеийн тамираар хичээллэсний дараа идвэл шингэнийг нөхөхийн зэрэгцээ амин дэм эрдсээр хангана.

Жингээ хасахад тусална

Харвардын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар йогурт нь жингээ барих болон хасахыг хүссэн хүмүүст хэрэгтэй нянгийн агууламжтай байдаг гэнэ. New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр өдөр бүр йогурт иддэг хүн дөрвөн жил тутам 453 гр – аар турж байдгийг тогтоосон байна. Ялангуяа хэвлийн хэсгийн өөхлөлтийг маш сайн хайлуулдаг ажээ.

Хоолны шингэцийг сайжруулна

Сүү сүүн бүтээгдэхүүн ялангуяа тараг, жимстэй тарганд пробиотик гэж нэрлэдэг хүний биед ашигтай нян агуулагддаг. Энэ нь ходоодны үрэвсэл, өтгөн хаталт, суулга зэргийг анагаахын зэрэгцээ хоолны шингэцийг сайжруулж ходоодны нянгийн тэнцвэрийг хадгалахад тустай.

Цусны даралтыг бууруулна

Хүмүүсийн 70% нь давсыг өдөр бүр хэрэглэх ёстойгоосоо хоёр дахин их хэрэглэдэг. Энэ нь улмаар цусны даралт ихсэх шалтгаан болохын зэрэгцээ бөөр, зүрхийг өвчлүүлдэг. Тэгэхээр кали ихээр агуулагддаг йогуртыг байнга хэрэглэж занших нь биеэс содыг гадагшлуулж цусны даралтыг тогтвортой байлгах мөн бууруулахад чухал нөлөөтэй.

Амны эвгүй үнэрийг дарна

Йогуртанд агуулагддаг сүүн хүчил нь буйлны үрэвсэл болон амны хөндийн аливаа өвчнийг дарахад тустай. Өдөрт багадаа 50 гр йогурт идэхэд амны хөндийн эдийн өвчлөлөөс 60% сэргийлж өгдөг ажээ.

Арьсанд тэжээл өгнө

Йогуртаар маск тавьж гоо сайхандаа анхаарах нь ахуйн хамгийн шилдэг арчилгаа болдог. Энэ нь арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг бөгөөд бүсгүйчүүдийн хамгийн түгээмэл тавьдаг маск нь хоёр халбага йогуртыг нэг халбага зөгийн бал болон овьёосны гурилтай хольж 15 минут тавьдаг. Ингээд 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай. (Нэг халбага = 15 гр)

Дархлаа сайжруулна

Тараг нь цусан дахь цагаан бөөмийг нэмэгдүүлж өвчин үүсгэх бичил нян патогенийг устгадаг учраас дархлааг дэмждэг. Мөн түүнчлэн хүний биед хэрэгцээтэй амин дэм B2, B5, B12, цайр, йод, фосфор, кали агуулдаг ба 226 гр тарганд 1.4 микрограм витамин агуулагддаг нь насанд хүрсэн эмэгтэйн өдрийн хэрэгцээний 60% – ийг хангадаг.

Мэдүүштэй бусад зүйлс

  • Лааны суурийг гайхалтай өнгө оруулдаг.
  • Шулуун гэдэсний хорт хавдар болон үтрээний pH орчинг тэнцвэржүүлж мөөгөнцрийн тархалтыг багасгана. Ингэхийн тулд өдөрт 170 гр элсэн чихэргүй тараг идэх хэрэгтэй. Эсвэл хэдэн долоо хоногт өдөрт 2 цагаар амьд бас ашигтай бифидо, лакто нянтай тараг шингээсэн тампон хийж болно. Гэхдээ энэ аргыг эмчээсээ лавлах хэрэгтэй.
  • Мөн түүнчлэн үсний арчилгаанд хэрэглэдэг хүмүүс бий. Энэ нь үсийг ургуулж бас хуйх загатнах, хагтахаас сэргийлдэг. Хуурай болон гэмтэлтэй үсийг ангижруулдаг. Маск тавихын тулд таргаа үсэндээ түрхээд 30 минут болно. Дараа нь бүлээн усаар зайлж шампуниар угаадаг ажээ. Таргаа сонгохдоо химийн бодисгүй органикийг сонгох эрүүл мэндэд тань тустай.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …