Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж байна

untitled-%d0%b0%d0%b0%d3%a9

1. Иргэн танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу? Таны төлсөн торгууль Торгууль.мн сайтад төлсөн төлөвт шилжихгүй байна уу?

Төлөгдсөн торгууль Торгууль.мн сайтад бүртгэгдэхгүй байгаа нь дараах 2 шалтгаантай.

Нэгдүгээрт торгууль төлөлтийн талаар иргэд Торгууль.мн сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөөгүйгээс торгууль төлөгдсөн төлөвт орохгүй байна. Торгууль төлөхдөө Банкны баримтын гүйлгээний утга хэсэгт “ЗӨВХӨН БАР КОД” бичнэ. Иймд торгууль төлсөн мэдээллээ шалгаж зааврын дагуу төлсөн эсэхийг шалган зааврын дагуу төлөөгүй бол Замын цагдаагийн албаны 106 тоотод төлсөн баримтаа /хуулбар байж болно/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулуулна.

 Хоёрдугаарт “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” байгуулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай “Smart solution” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бэлэн бус торгуулийн систем, программ хангамж, шалгах багажны ажиллагааг “Smart solution” ХХК хариуцсан ажилладаг.

Харин Цагдаагийн шалгах төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн оношилогоо, татвар төлөлт, даатгалд хамрагдсан болон жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаархи мэдээллийн сантай холбох ажиллагааг “Үндэсний дата төв” УТҮГ хариуцдаг.

Торгууль.мн цахим сайтыг “Үндэсний дата төв” УТҮГазар хариуцан ажиллуулдаг бөгөөд бэлэн бус торгуулийн мэдээллийг “Smart solution” ХХК-аас, торгууль төлөлтийн талаар мэдээллийг Монгол банкнаас хүлээн авсаны дүнд тухайн цахим сайтанд торгууль төлсөн төлөвт шилждэг ажиллагаатай. Иймд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг холбосон алба байхгүй учраас иргэд тухайн торгуулийг ногдуулсан цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүргийнхээ дагуу иргэний гомдлыг хүлээн авч шалган, холбогдох баримтын хамт дээрх байгууллагууд руу шилжүүлж ажиллаж байна.

2. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхэд торгуулиа төлсөн байхад төлсөн төлөвт шилжихгүй байгаа тохиолдолд

Иргэд автомашин худалдаж авах эсвэл Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр авахдаа уг автомашин нь торгуультай эсэхийг лавлаж /Торгууль.мн/ шилжилт хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эсвэл торгууль төлсөн гүйлгээний баримтыг хадгалах, торгууль төлсөн он, сар өдрөө тодорхой мэдэж байх шаардлагатай байна. Иймд торгууль төлсөн мэдээллээ шалгаж зааврын дагуу төлсөн эсэхийг шалган зааврын дагуу төлөөгүй бол Замын цагдаагийн газрын 106 тоотод төлсөн баримтаа /хуулбар байж болно/ авчирах эсвэл тээврийн хэрэгслийн улсын дугаар авсан газраа буюу Автотээврийн үндэсний төвд хандана.

3. Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн бол торгуулиа яаж хаалгах вэ?

  Торгууль төлсөн банкнаас төлбөрийн хуулга авч болно. Мөн торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн газрын Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээлээ гаргуулан авч болно.

4. Захиргааны зөрчил гаргаад /согтуугаар автомашин бариад эрхээ хасуулсан гэх мэт/ Замын цагдаагийн тасагт шийдвэрлүүлсэн байхад Торгууль.мн сайтад төлөгдөөгүй байгаад байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

  Торгуулийг зааврын дагуу төлөөгүйтэй холбоотой асуудал. Торгуулиа төлсөн бол зөрчил шийдвэрлэсэн Замын цагдаагийн тасгийн бичиг хэргийн ажилтнаас торгууль төлсөн баримтын хуулбарыг авч Замын Цагдаагийн албаны106 тоотод авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ. Мөн дээрхтэй адил торгууль төлсөн огноогоо мэдэж байвал санхүүгээс дансны хуулга гаргуулж болно.

5. Таны огт хөдөлгөөнд оролцоогүй газарт эсвэл өдөр торгууль бичигдсэн байгаа тохиолдолд…

Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй ажилладаг бөгөөд зарим тохиолдолд сүлжээтэй холбоотойгоор цагдаагийн шалгах багажны байршил буруу заах тохиолдол гарч байна. Тухайн өдөр, газар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны 106 тоотод ирж тухайн автомашиныг жолоодон явсан хүн, гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг гаргуулан авч болно.

Мөн Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдрийн маргааш ч юм уу ослын холбогдох материалыг бүрэн цугларсны дараа эрх бүхий албан тушаалтан торгууль ногдуулсан бол тухайн өдрийн хөдөлгөөнд оролцсоноор харагдахгүй байж болно.

6. Зөрчилд олон давхар /1-ээс дээш/ торгууль орсон байвал…

Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан олон давхардаж орсон зөрчлийг хүчингүй болгож болно. Зөрчил гаргагч нь өөрт өгсөн шийтгэвэрийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны 106 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулна.

7. Гэрийн хаягаар ирж буй торгуулийн талаар лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандаж болно.

 8. Торгууль төлөхдөө бар код буруу хийсэн, бар код оруулаагүй төлсөн тохиолдолд бичиг баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны 106 тоотод ирж шийдвэрлүүлнэ.

ЗЦГ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …