Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна

altanhuyg said   Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцох юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …