– хэвийн арьстай бол: массажны тос түрх, 2-3 дусал лавандаа хийвэл үр дүнтэй
– тослог арьстай бол: дуртай чийгшүүлэх үйлчилгээтэй тосоо сонгоод дээр нь 2-3 дусал лаванда хийгээрэй.
2. Чихний арын хэсгээс доошоо хүзүүгээ дагуулан илээд эрүүний төгсгөлийг шүргэн тойрог маягаар иллэг хийж өгнө. Таны чангарсан булчин суларч өгнө. 1 минут хийнэ.
3. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу тойрог хэлбэрээр илж өгнө. Нүдээ аниад, тайван массаж хийгээрэй. 1 минут хийнэ.
4. Долоовор болон дунд хуруугаараа чамархайнаас духны төв цэг хүртэл долгиолж байгаа мэт илж өгөх. 1 минут массаж хийгээрэй.
5. Нүдийг тойруулан массаж хийх. Нүдний төгсгөлөөс хамрын угийг дайруулж, хөмсгөн дээгүүр илээд дахин нүдний төгсгөлд ирнэ. Нүдийг амрааж, тархины өвдөлтийг намдаана. 1 минут массаж хийнэ.
6. Хамрын угаас үзүүр хүртэл зөөлөн, удаавтар шувтарч өгөх. 1 минут массаж хийгээрэй.
Массажны төгсгөлд эхнээс нь дахин хийх бөгөөд энэ удаа илэх биш дарж өгөх хэрэгтэй. Ингээд массаж хийж дуусаад нүдээ зөөлөн нээгээрэй. Нүд чинь амарч, тархи тань сэргэсэн байх болно.
emegteichuud.mn