“А хариулт 3 оноо, Б хариулт 2 оноо, В хариулт 1 оноо, Г хариулт 0 оноо.”
1. Ихэнхдээ та хоёр юунаас болж маргалддаг вэ?
А. Бид хоёр маргалддаггүй.
Б. Ихэнхдээ миний ааш зангаас.
В. Түүний амьдралыг үзэх үзлээс.
Г. Түүний хөнгөмсөг байдлаас.
2. Таныг тэврээд найз залуу /нөхөр/ тань толинд хараад…
А. Бид хоёр тохирсон хосууд гэж хэлдэг.
Б. Чамтай учирсан минь ямар их аз вэ?
В. Толгойгоо угаах хэрэгтэй байж дээ.
Г. Надтай учирдаг чи азтай хүүхэн шүү гэж хэлдэг.
3. Кино үзсэнийхээ дараа үргэлж…
А. Ижил сэтгэгдэл үлддэг.
Б. Чиний ойлголт буруу хэмээн тэр надад тайвнаар ойлгуулдаг.
В. Өөр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж улайран маргалддаг.
Г. Үргэлж санал зөрж маргалддаг.
4. Таныг найз залуу тань өөрийнхөө найзуудтай хэзээ танилцуулсан бэ?
А. Боломж гармагц л.
Б. Би түүнийг найзуудтайгаа танилцуулсны дараа.
В. Түүний найзуудыг би урьд өмнө нь таньдаг байсан.
Г. Одоо болтол танилцаагүй л байгаа.
5. Найз залуу тань хайраа анх илчлэхдээ…
А. Өвдөг сөгдөн цэцгийн баглаа баглаа барьсан.
Б. Голын эрэг дээр энхрийлэн тэвэрч зогсоод.
В. Үнэндээ бол хачиртай талх хазангаа.
Г. Одоохондоо сэтгэлээ илчлээгүй байгаа.
6. Орой утасдан сайхан амрахыг хүсэхдээ тэрбээр үргэлж…
А. Маш их санаж байна, хурдан өглөө болоосой гэж хэлдэг.
Б. Сайхан амраарай, миний амттай заанхан минь.
В. Тэр оройн цагаар над руу ердөө залгадаггүй.
Г. Өөрийг нь зүүдэлж нойрсохыг ерөөдөг.
7. Таны бодлоор…
А. Та хоёр яг тохирсон хосууд.
Б. Боломж гарвал цаг үргэлж шинийг эрэлхийлдэг.
В. Өнөөдөр ч гэсэн та хоёр цуг байх болно гэдгийг сайн мэддэг.
Г. Түр зуур ч болов уулзах үед тэр үргэлж хаа нэг тийшээ явах хэрэгтэй болсон байдаг.
8. Долоо хоногт та хоёр хэдэн удаа уулздаг вэ?
А. Өдөр бүр.
Б. Хоёуланд нь зав гарсан үед.
В. Зөвхөн намайг зөвшөөрсөн тохиолдолд.
Г. Түүний хүссэн үед.
9. Гал тогооныхоо өрөөнд суугаад аяга кофе уунгаа..
А. Хонгор минь, хоёулаа хэдэн хүүхэдтэй болох вэ?
Б. Хонгор минь, үдшийг хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?
В. Бид хоёр ховор ярилцаж, ихэнхдээ үнсэлцдэг.
Г. Зөвхөн найз залуугийнхаа асуудлыг хөндөн ярилцдаг.
10. Та түүнд гомдоод гүйн гарахад тэр яадаг вэ?
А. Аргадахаар таны араас гүйдэг.
Б. Хүлээдэг ч тэсэлгүй хойноос тань очдог.
В. Таныг өөрөө буцаж ирэхийг хүлээдэг.
Г. Ямар ч тохиолдолд таныг буруугаа хүлээхийг шаарддаг.
Одоо хэдэн оноо авсанаа тоолъё
23-аас дээш оноо авсан бол танд боломж байна. Найз залуу тань тантай хамт байхыг үнэн сэтгэлээсээ хүсдэг бололтой. Та маш хүчтэй дурлаж, энэ дурлал урт хугацаагаар үргэлжилнэ гэдэгт итгэж болох хэдий ч бодит байдалд дүгнэлт хийж, ухамсартай хандаж, холыг харж чадах нь чухал. Та хоёр хэзээ ч муудалцахгүй бөгөөд муудалцсан тохиолдолд найз залуу тань үргэлж бууж өгөх болно. Мэдээж, энэ уйтгартай, нэг хэвийн амьдрал таныг аз жаргалтай тайван амьдрал таныг залхаахгүй бол үүрдийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт иргэж болно.
15-22 оноо авсан бол та хоёр яг тохирсон хосууд. Тэр үнэхээр чамд хайртай. Тиймээс бүх зүйл ойлгомжтой байхад энэ тухай заавал нурших шаардлагагүй. Тэр таны хэцүү зан авирыг ч тэсэн өнгөрөөж чаддаг. Мэдээж тэр өөрөө ч бас өндөг шиг өөгүй хүн биш гэдэг нь ойлгомжтой. Та хоёр зөвхөн үнсэлцэх биш, ярилзах, зүгээр л гар гараасаа барин суух нь ч хэн хэнд нь таалагддаг. Тиймээс та мөнхийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт итгэж болно.
8-14 оноо авсан бол нэг бол та түүнд хайртай гэдгээ хараахан ухаараагүй байгаа, эсвэл огт хайргүй юм байна. Та хоёр өөр өөрийнхөө сонирхсон зүйлийг хийж, өөр өөрийнхөө амьдралаар амьдардаг. Гэхдээ та хоёрын харилцаа зарим нэг зүйл дээр тохирдог. Тиймээс энэ нь жинхэнэ хайр сэтгэл мөн үү гэдгийг эртнээс ойлгож ухаарахыг хичээ.
0-7 оноо авсан бол, бүсгүй минь та хэцүүхэн л байдалд байгаа юм байна даа. Та хоёрын харилцааг зүгээр л нэг жүжгийн үзэгдэл гэж хэлж болох юм. Тэр таныг биш өөрийгөө мөнхөд хайрлаж явах болно. Түүнээс харилцаагаа таслаж, мөнхийн хайр дурлалаа хайхыг зөвлөж байна.