25 нас хүрэхэд арьс суларч үрчлээ үүсэх үйл явц эхэлдэг байна. Нэгэнт үүсэн үрчлээг арилгахад маш их цаг, мөнгө үрэх тул үрчлээтэхээс нь өмнө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Арьсаа өнгөлөг, чанга үрчлээгүй байлгахыг хүсвэл дараах маскуудыг хэрэглээд үзэхийг зөвлөе.
1. Сарнайн ус, лимон, алмондын тос
- 2 цайны халбага сарнайн ус
- 1 цайны халбага лимоны шүүс
- Хэдэн дусал алмондын тос
Бүх орцоо нийлүүлэн холиод маск бэлэн болно. Цэвэрхэн нүүрэндээ түрхэн 20 минут хаттал нь байлгаад хүйтэн усаар угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд 7 хоногт 3 удаа нийт 2 долоо хоногын турш хэрэгжүүлээрэй.
2. Зөгийн бал, алое вератай маск
- 1 цайны халбага алое вера
- 1 цайны халбага зөгийн бал
Хооронд нь сайтар хутган цэвэрхэн нүүрэндээ жигд түрхэнэ. 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Энэхүү маскыг өдөр бүр хэрэглэвэл илүү үр дүнтэй.
3. Оливийн тосны эмчилгээ
1 цайны халбага цэвэр оливийн тосыг бүлээсгээд унтахын өмнө нүүр болон хүзүүндээ түрхэн тосоо шингэх хүртэл 10 минут массажлана. Ингэснээр арьс тань гайхалтай болох болно. Сарын турш долоо хоногт 2 удаа хэрэглээрэй
4. Гүзээлзгэнэ, зөгийн бал, тараг
- 3 ширхэг шинэхэн гүзээлзгэнэ
- 2 цайны халбага зөгийн бал
- 2 цайны халбага тараг
Гүзээлгэнээ нухаж бусад орцоо нийлүүлж хутган маск бэлэн болно. Нүүр болон хүзүүндээ түрхэн 20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.
5. Өргөст хэмхний маск
1 ширхэг өргөст хэмхийн шүүсийг шахан авч хөвөнд шингээн тэр хөвөнгөө бүхий л нүүрэндээ тараан тавина. 15 минутын дараа хүйтэн усаар угаана. Үрчлээнээс сэргийлэхийн тулд өдөр бүр хэрэглэсэн ч болно.
6. Турмериз, синнамон, оливийн тос, элсэн чихэртэй скраб
- 1 цайны халбага нунтаг синнамон
- 1 цайны халбага нунтаг турмерик
- 1 цайны халбага оливийн тос
- 1 цайны халбага сахар
Бүх орцоо нэгтгэн сайтар хутгаад сахараа нэмж хутгана. Энэ нь байгалын гуужуулагч бөгөөд нүүр хүзүүндээ түрхэн 2 минутын турш зөөлөн илж гуужуулна. Үхэжсэн эд эс цэвэрлэгдэж арьс уян зөөлөн болох болно. 2 долоо хоногийн турш 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.
7. Өндөгний цагаан
Өндөгний цагаан нь арьс чанаглах найрлагуудаас хамгийн үр дүнтэй нь юм.
- 1 ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. / Бага зэргийн лимоны хальс үрж хийж болно / 20 минутын дараа хүйтэн усаар угаана.
- 1 цайны халбага таргыг 1 ширхэг өндөгний цагаантай хольж сайтар хутгана. Нүүр болон хүзүүндээ түрхэн 20-30 минутын дараа бүлээн усаар угаана.
7 хоногт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
everyday.mn