Замын цагдаагийн газрыг алба болгон өөрчилжээ

7nvcuototjph7s4cj0455mk95j

ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөсөн байна.

Замын цагдаагийн албанд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүд багтана. Дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөтгөсөн байна.

Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс харьяалагдах бөгөөд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтэс гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …