“Баярлалаа бяцхан номын сан”-ийн төслийг сонгогдсон 3 аймагт хэрэгжүүлж эхэллээ

dsc_0276

БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ. 2012-2016 онд уг төсөл  үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговьаймгийн 5 дугаар сургууль, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 мянган ам.долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу талууд үүсч байна.

dsc_0325

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …