Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварлаа

dscn3212-702x336

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07 -ны өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.

img_0504-768x5122x

Иймээс аврагчид шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн байна.

img_0531-768x10242x

Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өглөө.

Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллалаа гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …