“Ганга нуураа хамгаалъя” уран бүтээлийн үзэсгэлэн боллоо

“Ганга нуураа хамгаалъя” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах” /Хан-Уул дүүрэг 11 хороо, Зайсангийн гудамж/ төвд болж өнгөрлөө.

Тус үзэсгэлэнгийн нээлтэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд болон Соёл судлаач Д.Индра, Титэм арт академийн захирал Э.Ариунболд, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, Гэрэл зурагчин Д.Амараа, “Сэтгэлийн хүч” аяныг зохион байгуулагч, СТА жүжигчин Х.Ганхуяг нар оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр 5 уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл тавигдсан бөгөөд Ганга нуурын тухай, өнөөгийн байдал болоод аяныг зохион байгуулагчдын зүгээс авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хандивын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

15032571_1242399795826357_1405004071_n

Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэсэн болон нуурыг тойрон нүүдэллэж малаа тус нуураас ундаалсан малчид иргэдийн зүй зохисгүй байдлаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний үүдэлтэйгээр Ганга нуур ширгэж байгаа тул нуураа сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж байна.

14961549_1242399682493035_383783279_n

Ганга нууранд Монгол улсын улаан номонд орсон гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд болон бусад нүүдлийн шувууд өндөглөн зусдаг ба жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа ирж чуулдаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар юм. Мөн Ганга нуур нь “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенц” орсон нуур юм.

Тус нуур ширгэхтэй холбоотойгоор экосистемийн тэнцвэрт байдал алдагдах аюулд хүрч байгаа тул нуурыг хамгаалах талаар иргэд олон нийтэд сурталчилан таниулах, цаашид байгальтай хэрхэн зөв харьцах болон хайрлан хамгаалах ухамсарыг олон нийтэд төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага гарч байгаа юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …