Стресстэй үедээ “Архи” бүү хэрэглээрэй

images

Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон ган, зуд гэх мэт гамшиг нь хүнд асар их стресс үүсгэнэ. Ийм хүнд үед хүн стрессийг даван туулах чадваргүй байдалд орж, архийг хэтрүүлэн хэрэглэж болзошгүй. Архи нь хэрэглэхэд эхлээд хөөрөлд оруулж тайвширсан мэт мэдрэмж үүсгэж байгаад улмаар удаан хугацаагаар хэрэглэх үед гутрал, уур бухимдалд хүргэнэ.

 

Архи таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Бие махбодийн талаас:

-Цусны даралт ихсэх

-Зүрх дэлсэх, цээжээр өвдөх

-Элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө

-Ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл

-Салгалах, чичрэх

-Наснаасаа эрт хөгшрөх

-Бүх төрлийн хорт хавдар үүсгэх

-Хоолны болон бэлгийн дур буурах

-Нүүр царай улайж, хүрэнтэх

Сэтгэл хөдлөлийн талаас:

-Сэтгэл хөдлөлийн талаас:

-Сэтгэл түгших

-Уурлах, бухимдах

-Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйдэх

-Гуних, гутрах

-Өөртөө итгэх итгэл буурна

-Итгэл найдваргүй болсон мэт санагдах

-Амиа хорлох бодол төрөх

Танин мэдэхүйн талаас:

-Мартамхай болох

-Анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах

-Шийдвэр гаргах зориггүй болох

130408_main_1

Та сэтгэл тавгүйтээд архи уумаар байгаа үедээ дараах аргуудаас хэрэглээд үз

-“Өнөөдөр л архи уухгүй” юм шүү гэж хойшлуул

-Хэцүү хүнд бэрхщээлтэй асуудлаа ойр дотны хүндээ ярь

-Булчин сулруулах амьсгалын дасгалыг дахин дахин хий, /хөгжим сонс, сүсэглэж залбир

-Гадаа хээр ганцаараа орилж, хашгирч, уйл

-Биеийн хүчний ажил хий /түлээ мод хагалах, юм угаах зэрэг ажилуудыг хий/

-Аливаа зүйлийг эерэг талаас нь бод, амьдралдаа идэвхтэй өөдрөг ханд

 

 

Та архи ууснаараа гэр бүл, ойр дотны хүмүүсээ үргэлжийн сэтгэлийн зовлон, сэтгэл санааны хямралд оруулж байдаг гэдгийг санаарай.  

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …