Ховд аймгийн Засаг дарга “Төрийн бодлого, шийдвэр”-ийн хүрээнд томоохон ажлуудыг хийв

download

download-1

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдтэйгээ ойр ажиллах, тэдний санаа бодлыг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-т “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж 7043-1111 дугаарын утсыг тогтмол ажиллуулж байна. Иргэдээс нийт 117 санал хүсэлт, өргөдөл гомдол ирсэнээс 96 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн 82.1 хувьтай, 21 өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй 17.9 хувьтай явж байна.

 

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат, БОЯ-ны ТХНУГ-ын дарга О.Батсансар нарын хамт Ховд аймгийн 16 сум аймгийн төвийн 12 багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, тулгамдаж буй асуудлыг сонсож ажиллаа.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийж, Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр /2016-2026 он/ баталлаа. Энэхүү бодлогын баримт бичиг нь байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгаралыг багасгасан “Ногоон хөгжил”-ийн загвар аймаг болох зорилготой юм.

 

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …