Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгуулжээ

f66231_o-is-milk-bad-for-you-facebook_x974

Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, Дархан-уул  аймгийн ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү үйлдвэрлэгч нар сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан сумын 5 сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид хамрагдлаа.

Сургалтын зорилго нь :
1. Сүү үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг хамруулан технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх.
2. Сүү үйлдвэрлэгч нарын түвшинд үр ашиг тооцох, түүний зохион байгуулалтын менежмент, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг дэмжих замаар сүү үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.
3. Сүүний фермийн бүтээмж, сүүний чанар, боловсруулалтыг сайжруулснаар сүүний импортыг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр дадлага, сургалт зохион байгуулагдлаа.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …