Английн судлаачдын судалснаар өндөр настнууд байнга цай уувал ясыг нягтруулж, яс ургахаас сэргийлж, яс гэмтэх ялангуяа сvvжний ясны гэмтлээс сэргийлдэг гэдгийг тогтоожээ. Кембриж их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн доктор К.Т Коух ажилтнуудынхаа хамт 65-76 насны 1200 эмэгтэйн цай уух заншил болон ясны нягтаршилд шинжилгээ хийжээ. Англид хvмvvс цайг тvгээмэл уух бөгөөд тvvний 90 хувийг эмэгтэйчvvд эзэлдэг.
Шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчvvд цөмөөрөө саналаа ирvvлж эрvvл мэндийн байдал болон аж төрөх арга хэлбэрээ дурдсан бөгөөд хэдий хэмжээний цай, кофе уудаг тухайгаа дэлгэрэнгvй бичсэн байна. Шинжилгээний дvнд цай уудаг эмэгтэйчvvдийн нугас сvvжний ясны нягтаршил нь цай уудаггvй эмэгтэйчvvдээс өндөр байгааг илрvvлсэн байна. Гэвч цай уух нь дунд чөмөгний толгой ба дээд хэсгийн ясны нягтацад нөлөөлөх нөлөөлөл бага байдаг болохоор энэ хэсгийн яс амархан гэмтдэг байна.
Мөн цайндаа vнээний сvv хийж уувал илvv сайн болох нь шинжилгээ гэрчлэв. Уг шинжилгээний дvнд тулгуурлан зарим судлаачид цай уух нь өндөр настангуудын яс хэврэгшихийг сэргийлэхэд тустай гэдэг нь яриангvй vнэн. Гэхдээ зөвхөн цай уугаад байлгvй зохих хэмжээний калци амин дэм нөхөн архи тамхи хэрэглэхээ хязгаарлах хэрэгтэй юм гэсэн дvгнэлт гаргажээ.
Эх сурвалж: budda.mn