Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

24189a43866eed3b7aef0ec9146ecb523361f3cf

   НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. 2016 оны “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэмдэглэх гэж байна.

            Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь “Чихрийн шижин, түүний хүндрэлээс сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл түгээж, ЧШ хэв шинж 2 өвчнийг эрт илрүүлэх, хянах зөвлөгөө өгөх”явдал юм.

Өнөөгийн байдлаар чихрийн шижин (ЧШ)–тэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна. ЧШ-тэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн ЧШ өвчтэй байгаа ба энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна (IDF Diabetes Atlas, 2015). Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр нийт сохролын 2,6 хувь нь уг өвчний шалтгаантай байна

            2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10000 хүн амд 63.8 хувь байгаа нь өнгөрсөн он /2014 онд 73.6/-оос 9.8-аар бурчээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 61.5, эмэгтэйчүүд 10000 хүн амд 66.0 хувь байна. Насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр 12062 буюу 10000 хүн амд 238.7 тохиолдож байна. Байршлаар нь үзхэд Төвийн бүсэд 10000 хүн амд 53.7 буюу хамгийн өндөр тохиолдож, хүйсийн хувьд эрэгтэйчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувь байна. Төвийн бүсийн аймгууд дотроос Дархан-Уул /78.9/, Сэлэнгэ /59.4/, Өмнөговь /58.8/, Говьсүмбэр /52.2/ аймгууд өндөр байна .

            Хүн амд амьдарлын буруу дадал хэвшил буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, стресс зэрэг нь ялангуяа Чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх эрдэлийг нэмэгдүүлж, мөн чихрийн шижингийн хүндрэлд өртөх магадлал өндөр байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус …