Өнөөдөр Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна. Чихрийн шижин өвчин сүүлийн хэт таргалалтаас үүдэн ихсэж байна.
Чихрийн шижин өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?
- Эрүүл зөв хооллох
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
- Хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
Чихрийн шижин өвчтэй хүнд илрэх шинж тэмдэг:Ам цангах, Турах, Их шээх, Ядрах, сульдах, Нүд бүрэлзэх шинж тэмдгүүд илэрдэг.
Чихрийн шинжин өвчин хүндэрвэл:Тархины цус харвалт, Зүрхний шигдээс, Нүдний хараа муудахад нөлөөлөх, Бөөрний дутагдал зэрэг шинжүүд илэрнэ.
Чихрийн шижин өвчний үеийн хооллолт
Чихрийн шижин өвчин туссан хүний хэрэглэх хоол хүнс:Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа өргөст хэмх, помидор, чихэргүй цай, халуун ногоогүй амтлагч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Хязгаарлах хүнс:1-Р гурил, цагаан талх, цагаан будаа, тослог багатай сүү цөцгий, манжин, төмс, лууван, вандуй, хатаасан мөөг, спиртын төрлийн зүйлс хэрэглэхийг хязгаарлах . Спиртын төрлийн зүйлд:архи, пиви, вино,
Хориглох хүнс:Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, бялуу, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан давсалсан мах, хиам, зөгийн бал, чихэр, шоколад, зайрмаг, халуун ногоо зэргийг хориглох ёстой.