Ховд аймгийн Ард Аюушийн талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болно

download

“НЭГ САНААЧЛАГА – НЭГ АЖИЛ” аяны хүрээнд Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлийг ТЭГ болгоё уриатай жагсаал 2016 оны 11 сарын 15 ний өдрийн 12.00 цагт Ард Аюушийн талбайд болно. Энэхүү жагсаалыг зохион байгуулснаар хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё уриатай “Нэг байгууллага- Нэг ажил” аян үндэсний хэмжээнд өрнөж байгаатай холбогдуулан Ховд аймагт хүүхдийн хамгаалуулах, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хамгийн тулгамдсан 2 -хон судалгааны дүгнэлтийг Үндэсний хэмжээнд ил гаргаж, олон нийтийн анхааралд хүргэн, дуу хоолойгоо нэгтгэж шударга ёсны төлөө тэмцэхийг зорьсон байна. Жагсагчид хүүхдийн хамгаалуулах,хөгжих, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хамгийн тулгамдсан асуудлыг Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагуудын сонорт  хүргэхээр ажиллаж байна. Иймд эцэг эх, албан байгууллага бүрийг хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлсэд нэгдэж, “Хүүхдийн хүчирхийллийг тэг болгоё” урианы дор жагсаалд оролцохыг уриалж байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …