Манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болно

161f8f67c4fc1b90b35f0f92596794ee

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

width2x_5zslcwq6wvg2yyp-702x336

Мөн арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …