Дулааны станцууд 12-40 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний сайдын өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар,  ТЭЦ IY – 185171 тн буюу 18 хоногийн, ТЭЦ III – 56 890 тн буюу 12 хоногийн, ТЭЦ II – 8 376 тн буюу 9 хоногийн, Дарханы цахилгаан станц – 35 877 тн буюу 27 хоногийн, Эрдэнэтийн дулааны станц – 39 773 тн буюу 40 хоногийн,  Амгалан станц – 10 986 тн буюу 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

DSC_4409

Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллээр авто замын засвар, арчлалтын ажлын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний биелэлт 94,4 хувьтай байна.

Цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалгааг гаргаж, Ховд-Булган улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсгүүдэд хамгаалах далан хийж гүйцэтгэсэн байна.

Улс, хот хоорондын болон нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 53 аж ахуйн нэгжийн 418 тээврийн хэрэгслийг техникийн хяналт үзлэгт бүрэн хамруулж техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллаж буй аж.

Нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад хөдлөх бүрэлдхүүний шаардлагатай сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцийг зохих хэмжээнд нөөцлөн бэлтгэлийг хангасан.

Орон нутгийн 15 нисэх буудалд шатахууны агуулахын техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөлийн Мөрөн, Өмнөговь, Дундговь аймгийн нисэх бууудлын засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж засварын ажил хийгдэж байна. Орон нутгийн нисэх буудал бүгд шатах тослох материал, түлээ, нүүрсээ нөөцөлжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …