Мисс О.Ариунзул “Би амархүүд хаягдаагүй. Нус нулимстайгаа ч холилдоогүй”

225406_486636484734256_73800045_n Сүүлийн өдрүүдэд дуучин Б.Амархүү болон жүжигчин Золзаяа нарын хайрын романс олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэж байгаа билээ.

Мисс Ариунзултай хамтран амьдарч, хуримын зар тараах дээрээ тулад байсан Б.Амархүү гэнэт хайраа урвасанд хэн хүнгүй гайхсан нь тодорхой. Ийнхүү дуучин залуун шинэ болоод хуучин дурлалт бүсгүйн талаар олон л цуу тарж байгаа бөгөөд Ариунзулыг Амархүүд хаягдсан, арчаагаа алдаж яваа гэх болсон.

Тэгвэл мисс бүсгүйн талаархи эл мэдээлэл худлаа бөгөөд тэрээр “Амархүү бид хоёр салсан нь үнэн. Гэхдээ гадуур яриад байгаа шиг би түүнд хаягдаж, нус нулимстайгаа хутгалдсан зүйл байхгүй” гэжээ. Ариунзул өдгөө Шилмэл загварын ордондоо, ирэх намрын коллекцын шоунд бэлтгээд завгүй яваа гэнэ.

Дашрамд дуулгахад, дуучин Б.Амархүүг ухаалаг, даруухан эмэгтэйгээс салсанд харамсах хүн цөөнгүй байгаа гэнэ шүү…

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …