“Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг болно

p1b1jf29f61sjg8t15t11qei12vk1

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран Нийслэлийн залуучуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэх, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг  дэмжих зорилгоор 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Монголын хүүхдийн ордны  бага танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Нийгмийн идэвхтэй залуучууд, Залуу гэр бүлийн төлөөлөл, Хувийн аж ахуй эрхлэгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Оюутан залуус, Ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, Залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл зэрэг нийтдээ 100 гаруй залуучууд оролцоно.

Хэлэлцүүлгээс Залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал, тэдний нийгмийн харилцаанд оролцох оролцоог дэмжих чиглэл, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний хэрэгцээг тус тус тодорхойлж оролцогчдоос гарсан саналуудыг холбогдох байгуулага албан тушаалтанд хүргүүлнэ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус …