Иргэдийг цахилганаар хангах мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн тамгын газрыг тохижуулж байна

20120302_songinohairhan Сонгинохайрхан дүүр­гийн ИТХ-ын гишүүд дүүргийнхээ 4-5 мянган эрчим хүчинд холбогдоогүй өрхийг цахилгаанаар хангах мөнгөөр тамгын газраа тохижуулж эхэлжээ.

Энэ тухай тус дүүргийн АН-ын бүлгээс мэдээлэл өгөв. 2013 оныг Сонгино хайрхан дүүргээс “Иргэдийн орол­­­­­цоо­ны жил” болгон заралсан хэдий ч иргэдийнхээ дуу хоолойг ог сонсолгүй, удирдлагууд нь дур мэдэн төсвөө зарцуулж байгаад иргэд нь бухимдалтай байгаа аж. Тодруулбал, төсвөөс батласан хөрөнгийг дүүргийн нийт иргэд, айл өрхүүдэд тустай нийгмийн асуудалд тусгах бус зөвхөн ЗДТГ-ын тохьжилт, өөрсдийн тав тухыг хангах асуудалд зарцуулж байгаа юм байна.

Хамгийн наад захын жишээ гэхэд л дүүргийн ЗДТГ-ын байрны гаднах талыг 64 сая төгрөгөөр засварлаж байгаа бөгөөд тамгын газрын доторхи өрөө тасалгааг ч төсвийн мөнгөөр засч байгаа ажээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …