“Цагаан шонхор шувууг цэнгүүлэх” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа

 untitled-%d0%b0%d0%b0
Дэлхийн шувуулахуйн /шувуугаар ан хийх/ өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Монголын Шувуулахуйн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь Алтан Шонхорын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цагаан шонхорыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслолын зохион байгуулав.
untitled-%d1%85%d1%85%d1%85%d1%85
 Анх 1994 оны 6-р сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, МУ-ын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвийн тушаалаар “Цагаан шонхор”-ыг цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг болгосон байдаг.
Улмаар Зураач Ш.Тэнгисболдоор Цагаан шонхор шувууг зуруулсан түүхтэй. Цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг болсон цагаан шонхор шувууг 22 жилийн дараа цэнгүүлэх ёслолын арга хэмжээг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс анх удаа  зохион байгууллаа.
untitled-%d0%b0%d1%85
Энэ үеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч
Х.Хатанбаатар: “Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс Монголын Шувуулахуйн холбоотой хамтран Монголын Цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг болсон “Цагаан шонхор” шувууг цэнгүүлж хийморь сэргээлгэх зорилготойгоор зохион байгуулж байна. Хийморь сэргээд сайхан байна” гэв.
 Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн эргүүлийн офицер дэслэгч Н.Батнаран:“Монголын шувуулахуйн холбооноос манай хэлтэс дээр ирж шонхор шувууны талаар мэдээлэл хийж үүнийхээ дараа уралдаан зарлаад гурван асуултанд зөв хариулсан хүнд монголд гуравхан байгаа цагаан шонхор шувууны барималыг бэлэглэнэ гэж хэлсэн. Ингээд би тус уралдаанд зөв хариулж энэхүү шагналыг хүртлээ. Баяртай байна” гэлээ.
untitled-%d1%80%d1%80%d1%80
Монголын Шувуулахуйн холбооны дэд тэргүүн Б.Болдбаатар “Юнескод цагаан шонхор шувуу 2011 оны 11-р сарын 16-нд албан ёсоор бүртгэгдсэн. Өнөөдөр тэр өдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан Монголын Шувуулахуйн холбоо Баянзүрх дүүргийн 1-р хэлтсийн бие бүрэлдэхүүнд цагаан шонхор шувуу яагаад цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг болсон талаар мэдээлэл хийж цагаан шонхор шувууг цэнүүлэх ёслолыг хамтран зохион байгууллаа.
untitled-%d1%85%d1%85%d0%b1%d0%b1%d0%b1
Цагаан шонхорыг цэнгүүлэх ёслолд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн 150 албан хаагч оролцлоо.
 Г.Нараа
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …