УИХ-ын гишүүд 11 сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

Төсөл санаачлагчид 1924 оны 11 дүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө  үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …