Баянзүрх дүүргийн хэмжээнд 530 аж ахуй нэгж, байгууллага цас цэвэрлэв

12d60aa91031331b95acb7e90a215fb1

Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газруудаас Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 7 тонн цас хайлуулах бодис, 24 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг гэр хорооллийн  гудамж, талбай болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудын 148 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэв.  Түүнчлэн халиргаа гулгаа арилгах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмын 50 м2 талбайг цэвэрлэсэн аж. Цэвэрлэгээнд 530 аж ахуй нэгж байгууллага оролцож 10755 м2 талбайг цэвэрлэжээ.

Баянзүрх дүүрэг

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …