Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ой тохиож байна

p1b1nv87gd1iu314c91pk1ek41m2p1

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд:

1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд

Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 цагаас зохион байгууллаа. Уг сургалтанд Нийслэлийн 9 дүүргээс төлөөлж нийтдээ 200 хүүхэд хамрагдлаа. Уг сургалтын үйл ажиллагааг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Японы хүүхдийг ивээх сан, Гүүднэйборс ОУБ хамтран зохион байгууллаа.

2. “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөг. 11-р сарын 18-нд
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөгийг 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар өөрийн байран дээрээ 2016 оны 11-р сарын 18-нд тус тус зохион байгуулах гэж байна.

untitled-%d0%b0%d0%b0
Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаараа иргэдэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч ажилалаа. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн тухай, Гэр бүлийн боловсролын асуудал, Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, гэр бүл саллтаас урьдчилан сэргийлэх арга зам,  Хүүхэд хамгаалал, хамтарсан баг, Гэр бүл салалтын дараа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах, Хүүхэд хүмүүжлийн асуудлаар, Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох програмын тухай, Хүүхдийн утас 108 дуудлагын хариу үйлчилгээний тухай, Эцэг эхэд хүүхэдтэй хэрхэн зөв харилцах тухай, Хүүхдийг зодож шийтгэхгүй байх, зодож шийтгэхийн хор уршиг зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Т.Баярхүү:Малчдад хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг зохион байгуулна

Улсын Онцгой Комиссоос  хаваржилтын нөхцөл байдлын талаар ээлжит  мэдээллээ хийлээ. Энэ үеэр малчдад өгч буй …