1000 оюутанд “Эерэг хандлага, Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавилаа

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан, Монголын оюутны холбоо хамтран Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулсан ” Улсын Хөгжилд – Оюутан миний оролцоо ” сэдэвт 1000 оюутны Чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

7

Тус чуулганд НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа  “Эерэг хандлага-Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Чуулга хэлэлцүүлэгт МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, БХИС, Хууль сахиулахын дээд сургууль, Газарчин дээд сургууль зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл болсон 1000 оюутан оролцож, тулгамдаж буй асуудал, гарах гарцын талаар нээлттэй ярилцаж, хариуцлагатай, шийдвэртэй монгол улсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа уриалснаар өндөрлөлөө.

НЭМХ

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …