Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Орон сууцны контор, Хороод, халаалтын уурын зуухууд, сургууль цэцэрлэг зэрэг байгууллага шалгалтад хамрагдана. Уг ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Л.Тамир, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын ахмад Б.Чинбат нар Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс