Шинэ сувилагчийг дадлагажуулна сургалт өнөөдөр эрүүл мэндийн яамны Б танхимд эхэллээ. Энэхүү сургалтыг японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Монголын сувилагчдын нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Үүнд нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 гаруй шинэ сувилагч, ахлах сувилагч, албаны дарга нар оролцож байгаа юм.
Сургалтаар Япон улсын сувилахуйн удирдлага менежмент, шинэ сувилагчийг чиглүүлэх арга зүй, сувилагч мэргэжилтний карьерын өсөлт, шинэ сувилагчийг хөгжүүлэхэд сургагчийн багшийн үүрэг зэрэг сэдвээр номын дуу сонcч байна. Түүнчлэн энэ үеэр японы сувилагчдын үйл ажиллагаа, сувилахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгцээ, үр дүн цаашидын үйл ажиллагаа, сувилгааны үнэлгээ хийх арга зүй зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцохнээ. Уг арга хэмжээ яг одоо эрүүл мэндийн яамны Б танхимд үргэлжилж байна.
ЭМЯ