“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд Баянзүрх цогцолбор сургууль тэргүүллээ

e77920dea0bb6b26d2437fb87c3341b9

 Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, мэдлэг олгох танин мэдэхүйн тэмцээн өнөөдөр боллоо.

Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар,Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн Хороотой хамтран зохион байгууллаа.

Сурагчдын энэ чиглэлийн мэдлэг, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд ерөнхий боловсролын найман сургуулийн 80 гаруй сурагч оролцож замын хөдөлгөөний мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчдын сорил, буухиа зэрэг төрлөөр мэдлэг чадвараа сорьж өрсөлдөв. Тэмцээний тэргүүн байранд “Баянзүрх цогцолбор” сургууль шалгарч, өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагнал, хоёрдугаар байрт ЕБС-ын 79 дүгээр сургууль, ЕБС-ын 111 дүгээр сургуулийн баг шалгарлаа.

БЗД

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …