Дэлхийн 157 оронтой худалдаа хийжээ

Монгол Улс энэ оны эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6494.6 сая америк доллар, үүнээс экспорт 3726.2 сая америк доллар, импорт 2768.4 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 (8.4%) сая америк доллар, үүнээс экспорт 200.5 (5.1%) сая америк доллар, импорт 395.3 (12.5%) сая ам.доллараар буурчээ.

4r9nelbeii0t4dhec5i33b763h

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 10 сард 762.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 194.8 сая америк доллараар нэмэгдэж, 957.7 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сард 72.9 сая америк долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 8.1 сая (12.2%) америк доллараар нэмэгдсэн байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 200.5 (5.1%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 354.8 сая америк доллар, үүнээс зэсийн баяжмал 495.2 сая америк доллар, боловсруулаагүй нефть 57.6 сая америк доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 11.5 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт 90.5 сая америк доллар, нүүрсний экспорт 141.1 сая америк доллараар өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 395.3 (12.5%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 224.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 127.9 сая америк доллар, автобензин 80.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 149.4 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 70.3 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 85.2 хувийг эзэлж байгаа бол импортын 40.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

shuud.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …