Оюутнууд сайн дурын даатгалд хамрагдах боломжтой

Ипотекийн зээл олгож, залуус байртай болж эхэлснээс хойш иргэд ялангуяа, залуус нийгмийн даатгал төлөгч болж, орон сууцны урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоо эртхэн олж авах сонирхолтой болсон. Тэгвэл залуус оюутан байхдаа ч нийгмийн даатгал төлөх боломж байгаа талаарх мэдээллийг тодрууллаа.

-Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах боломжтой вэ?

-Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д  зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээртэй хөдөлмөрийн болон иргэний гэрээ байгуулан ажиллаж буй даатгуулагч иргэн нийгмийн даатгалд заавал даатгуулна.

4685

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д албан бус салбарт хувиараа чөлөөт хөдөлмөр эрхэлж буй иргэд, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаад улсад түр хугацаагаар ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд нийгмийн даатгалд  сайн дураар даатгуулна гэж заасан байгаа.

Тиймээс их, дээд сургуульд суралцаж байх хугацаандаа оюутан хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахын тулд өөрийн оршин суугаа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д хандан, даатгуулах тухай хүсэлтээ гаргаж “Нийгмийн даатгалд даатгуулсан тухай” гэрээг байгуулна.

Энэхүү гэрээнд шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ, хугацааг тодорхой тусгаж хоёр талаасаа баталгаажуулна. Даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалуудад өөрийн мэдүүлсэн орлогоосоо 12 хувиар төлнө.

mnb.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …