Нийслэлийн удирдлага, харьяа газар, агентлагийн ажилтнууд цас цэвэрлэлээ

p1b1to9tu71hmk72jp9p7qi5ab1

Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу 11-р сарын 19-ны өдөр  хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд Олимпийн гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан юм. Энэ хэсэгт НЗДТГ, НИТХ-ын 200 гаруй ажилтан ажилласныг НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод нэг өдрийн дотор орсон цас зарим хэсэгтээ 20 см-т хүрсэн. Энэ байдал хэвийн нөхцөл байдлыг алдагдуулж тохижилт үйлчилгээний компаниуд хүн хүч хүрэлцэхгүй зэрэг хүндрэл учирсан.

Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой газруудыг хуваарилж аваад цас цэвэрлэж байна. Нийтдээ 10 мянга гаруй хүн цэвэрлэгээнд оролцож байгаа. Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна.

Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хүн бүр оролцож байж, цэвэр цэмцгэр, аюулгүй, тав тухтай байдлыг бий болгоно гэж үзэж байгаа юм. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” хэмээн онцолж байлаа.

p1b1tnsqle1j3ut9f2k12o51kht6

p1b1tnsqleuo0151m17h01hse1t5j4

p1b1to2p7u5k6ev3l5i1tq81eet5

p1b1to2p7u13gnjr41j321sa58ig2

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллийг харахад сүүлийн 10 гаруй жилд өвлийн улиралд нийслэлд ийм их цас орж байгаагүй юм байна. Энэ байдал нь хальтиргаа гулгаа үүсэх зэргээр хөдөлгөөнд саад учрах, эрсдэл гарч байгаа учраас хотын дарга уриалаад бид өнөөдөр нийслэлийн гудамж талбайн цас, мөсийг цэвэрлэж байна. Бүх аж ахуйн нэгж, иргэдийгээ өөрийн гэр, байгууллагынхаа орчны цасыг цэвэрлээрэй уриалъя” гэсэн юм. Нийслэлийн гудамж талбайд хальтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбоотойгоор хальтирч унаж, бэртэх тохиолдол нэмэгдсэнийг эмч нар хэлж байгаа юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж бүрийг үүргээ ухамсарлаж, хотынхоо гудамж талбай, орчны газартаа аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхийг хотын удирдлагууд уриалж байна.

Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг хотын захиргаанаас халуун хоол, аарцаар дайллаа.  Зөвхөн Хот тохижилтын газраас гэхэд Улаанбаатар хотын 16 чиглэлийн 337 км замд 300 гаруй хүн ажиллаж байна. Шөнөөс эхлэн нийслэл хотынхоо гудамж талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг тэдэнд нэг өдөр ч гэсэн тус дэм болж, цас цэвэрлэх уриалга гаргасан хотын даргад талархаж байгаагаа тэд илэрхийлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …