Хүүхдийн гуталд тавигдах ерөнхий шаардлага
Хүүхдийн гутал нь хийц, хэлбэрийн хувьд хөлийн тавхайг дарж, барьж хавьчихгүй байх ёстой. Ялангуяа бага насны хүүхдийн тавхайн онцлогийг харгалзан гутлын хоншоор хэсгийг дөрвөлжин хийнэ. Хүүхдийн гутал хийхэд хамгийн тохиромжтой материал арьс юм. Гутлын ул нь уян зөөлөн байх бөгөөд ширээр хийж ноосоор доторлох нь тохиромжтой. Бүх төрлийн резин ул нь ус чийгийг гадагш үл нэвтрүүлэх учир хүүхдийн гутлын улыг резинээр хийх нь тохиромж муутай. Хүүхдийн гутлын улыг резинээр хийвэл дээр нь ус, чийг сайн шингээх эдээр хийсэн улавч наах шаардлагатай. Сургуулийн өмнөх насны хүүхдийн гутлыг өсгий 0.8 см, бага ангийн хүүхдийн гутал 1-2 см, дунд, ахлах ангийн сурагчдын гутал 2-3 см-ээс өндөргүй өсгийтэй байх хэрэгтэй.
ОХУ-ын хүүхдийн гуталд тавигдах эрүүл ахуйн шаардлага
/код 3920,6401,6403,6404,6405,6402-н тв вэн/
Яслийн ба бага насны хүүхдийн гутлын улавч, дотрыг цэвэр байгалийн гаралтай /арьс, даавуу, нэхмэл дотор болон бусад/ материалаар хийх ёстой бөгөөд химийн сэмэрдэс 20%-иас ихгүй орсон доторлогооны даавуу, сүлжмэл нэхмэл ашиглаж болно.
1 хүртэлх ба түүнээс дээш насны хүүхдийн гутлын арьстай харьцаж буй хэсэгт /гутлын дотор тал, зуны, гэрийн болон бусад/ агуулагдаж байгаа хорт бодисын ялгаралыг усан орчинд, бусад бүх төрлийн гутлынхыг агаарын орчинд тодорхойлдог.
Бага насны хүүхдийн өвлийн гутлын доторлогоонд үстэй даавуу, хиймэл зөөлөн арьс ашиглаж болох бөгөөд гадарлагаанд хиймэл болон синтетик материал ашиглаж болдог байна.
Мөн яслийн насны хүүхдийн зуны ба хавар-намрын гутлын доторлогоог байгалийн гаралтай эдлэлээр хийсэн тохиолдолд гутлын гадарлагаанд хиймэл болон синтетик ашиглаж болно.
Аливаа эдлэлийн аюулгүй байдлыг үнэр, химийн бүтэц,физикийн /тогтмол цахилгаан орны хүчдэл/,хор зүй-эрүүл ахуйн /хорын индекс буюу арьс цочроох үйлдэл/ үзүүлэлтүүдээр үнэлнэ.
-Органолептик үзүүлэлтүүдэд тавих шаардлага
Аль ч загварын эдлэлийн үнэрийн эрчим 2 баллаас хэтэрч болохгүй.
-Ариун цэвэр-химийн үзүүлэлтүүдэд тавих шаардлага
Хүүхдийн гутлын арьс чөлөөт формальдегидын нийтлэг ногдох эзлэмж -20 мкг/г-аас ихгүй, ус угаах чадвар бүхий хром /VI/-ын нийтлэг ногдох эзлэмж – зөвшөөрөхгүй.
НЭМХ