Багш нар санаачлагатай байж, эцэг эхийн халааснаас гарах бэлэн мөнгийг нэг удаа ч болов өнгөрөөе

Шинэ жилийн сүлд модны худалдаа өнөө маргаашгүй эхэлж хаа сайгүй зарж эхэлнэ. Энэ жилийн хувьд эрт хүйтэрч байгаатай холбоотойгоор шинэ жилийн бэлтгэл ажлууд ч эрт эхлэх төлөвтэй байна.

001ntgatsuur-105027-153393266

Сургууль цэцэрлэгээс анги чимэх саа авч ир, хүүхэд нэг бүр тоглоом, шинэ жилийн бэлгийн төсөв, гэрээсээ авчрах юмгүй бол “дүйх” мөнгийг нь өг гэх мэтээр сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд бэлэн мөнгөний дарамт ирдэг нь нууц биш. Харин энэ жил гацуур нэрээр орж ирж байгаа хуванцар ёолк нь хорт хавдар үүсгэдэг материалаар хийгдсэн, эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж болзошгүй тухай албан бус эх сурвалжууд хэлээд авлаа. Нэг үгээр хэрэглэгдсэн машины тос тосолгооны хуванцар савыг өнгө будганд оруулан гацуур мод хийж байгаа гэх.

Саа болон бусад тоглоомууд нь ч мөн хоёрдогч, гуравдагч хэрэглээнээс гарсан хортой материалтай сурагтай. Тэгвэл бид “Эрээнийг тэтгэх” тийм зүйлсээр анги танхим, гэр орон, дугуйлан секцээ гоёж байгаа нэрээр эрүүл мэндээрээ “тоглуулах” хэрэг байна уу?

12122014-1418352477-635788893-cover_shinejil

Хаана хаанаа анхаарч гарын доорхи материалаар /цаас, шил, яс, мод, үртэс/ зэргийг ашиглан эрүүл мэндэд ээлтэй тоглоом чимэглэлийг өөрсдөө хийж яагаад болохгүй гэж. Багш нар үүнийг санаачилж хүүхдүүдээс мөнгө хураахыг эрхэм болгохоос илүүтэйгээр гар, бие, сэтгэлийн оролцоог түрүүнд үзмээр юм. Гар утас, дэлгэцэнд донтох магадлалтай хүүхдүүдээр бүүр ихийг хийлгэх хэрэгтэй ч юм шиг.

Сурган хүмүүжүүлэгчид сайн санаачлагатай, хүүхэд нэг бүртэй ажиллаж чадвал, эцэг эхийн халааснаас мөнгө гарахгүй, эрүүл тоглоомоор ангиа чимэглэнэ шүү дээ.

Тэртэй тэргүй хортой, муу гээд байхад худалдаж авахгүй байх аргыг бүгдээрээ эрэлхийлье л дээ. Жишээ нь улсад байх хамгийн /урт настай/ удаан ашигласан сүлд модыг айлаас орж тодруулж яагаад болохгүй гэж. Энэ мэт арга ажиллагааг зохион байгуулж жинхэнэ хэрэглээгээрээ “уралдая” л даа.

0cc468ccbe6e2a3fbig

Бид хийе, бүтээе гэж санавал хэн хэндээ дарамтгүйгээр жижиг асуудлаа иргэд өөрсдөө шийдчихдэг байхад болохгүй зүйл алга. Гарын доорхи материалаар анги танхимаа чимэглэх аяныг өрнүүлье л дээ.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …