“ЭМ-ийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал” шуурхай цахим хурал болов

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын талаар төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат болон яамны газар хэлтсийн дарга мэргэжилтэнгүүд  21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга нартай холбогдон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурал хийв.

Хурлын эхэнд эрүүл мэндийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэл өглөө.

Энэ үеэр Говь-алтай,Дорноговь, Дархан-уул, Хэнтий зэрэг аймгуудтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг сонсож, яамны зүгээс зудтай, аймгуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 10 гаруй суманд өвөлжилт хүнд, зудтай байгаа бөгөөд тус аймаг сумдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулах, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах нь чухал байна гэдгийг энэ үеэр онцоллоо. Цаашид эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал цахим хурлыг цуврал болгон хийхээр болж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …