“Хүний эрүүл мэндэд үзүүлэх селений ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Түмэн шувуут” ХХК хамтран “Хүний эрүүл мэндэд үзүүлэх селений ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг судлаач, эрдэмтэд, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарынхны дунд амжилттай зохион байгууллаа.

Селен хэмээх хүний бие организмд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн нэг бөгөөд хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг бөгөөд хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж, эрт хөгшрөлтөөс сэргийлэх ач тустай эрдэс бодис ажээ.

Тийм ч учраас хэлэлцүүлгээр хүний эрүүл мэндэд селений үзүүлэх ач холбогдол, Монгол орон дахь селений хэрэглээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Тус арга хэмжээнд НЭМХ-ийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогт “Селен микроэлемент, түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол”, НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга, Анагаах ухааны доктор Ж.Батжаргал “Насанд хүрсэн монгол хүний сийвэн дэх селений дундаж хэмжээ, зарим өвчний харилцан хамаарал”, Тахианы өндөгийг селенээр баяжуулж буй олон улсын туршлага сэдвээр “Alltech компани” танилцуулга хийж, тус тус илтгэл тавьсан юм.

Мөн туршил судалгааны явцын талаар Түмэн шувуут ХХК-ийн Төслийн менежер, Хүнс судлалын магистр Б.Мөнгөнтуяа өөрийн компанийн жишээг ярьсан нь олны сонирхлыг татаж байсан.

НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал гуайн илтгэлд дурьдсанаар: “Харьцангуй эрүүл насанд хүрсэн Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 umol/л байгаа ба хүйсийн хувьд ялгаа байхгүй, нас ахих тусам селений хэмжээ буурч, 60-аас дээш насны хүмүүсийн дунд бага байна” хэмээсэн. Тиймээс монгол хүний зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг селенээр баяжуулах, эрсдэлтэй бүлгийн хүн амд селений бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх талаар бодлогын бичиг баримтад тусгах, нэвтрүүлэх нь нэн шаардлагатай ажил ажээ. Энэ талаар ч Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэлцүүлгийн үеэр хэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбар эрүүл хүнс үйлдвэрлэл, хүнсийг эрдсээр баяжуулах асуудалд онцгой анхаарна гэдгийг хэлсэн юм.

 

 

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …