Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах хоёр сарын аян өрнүүлэв

0-dsc01590_800x600

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах хоёр сарын аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд 2016 оны 11 дүгээр 16-ны өдөр “Зөв хандлагаас-соёлтой харилцаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгөөр иргэд, үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар болон хэсгийн хороо, ёс зүйн багуудын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийлээ.

Иргэдэд ёс зүйтэй холбоотой 12 төрлийн 200 ш сурталчилгааны материал тарааж, мэдээлэл өгсөн байна. Нийт 88 үйлчлүүлэгчдээс ёс зүйн чиглэлээр сэтгэл ханамжийн судалгаа авахад 71 буюу 80.7% нь сэтгэл ханамжтай гэсэн дүгнэлт өглөө.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээгээр “АХА“ тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн 80 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд оролцсноос нэгдсэн эмнэлгийн поликлиникийн тасгийн их эмч Бадрал 1-р байранд, дэд байранд дотрын тасгийн их эмч Мягмаржамц нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

0-DSC01581 800x600

0-DSC01625 800x600

 

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …