“GIZ”/ГОУХАН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

1479960478_1479950899_02

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж,”GIZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүний эрхийн комиссын гишүүн, ноён Райнер Доп тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав.

Уулзалтаар ноён Райнер Доп Шүүхийн ерөнхий зөвлөл болон “GIZ” /ГОУХАН/ -ийн хамтарч хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд дүгнэлт хийх, уг төслийн цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэх коллежийг Монгол Улсад байгуулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “GIZ” /ГОУХАН/, ХБНГУ-ын Хүний эрхийн комиссын гишүүн ноён Райнер Доп Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийг ХБНГУ-ын Мекленбург мужийн шүүхийн захиргааны коллежид хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол Улсад шүүхийн захиргааны ажилтнуудын коллеж байгуулах талаар харилцан санал солилцохыг санал болголоо.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …