Сүхбаатар аймгийн прокурорын газар ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч фитнесс төвтэй хамтран ажиллаж байна

1479897195_15078530_225783737843481_6935177836445398838_n

Сүхбаатар аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс прокурор ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд  шинээр нээгдсэн “Таван” фитнесс төвтэй гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 15 прокурор, ажилтан нар хямдралтай үнээр хичээллэж эхэлжээ.

Тус фитнесс клубт прокурор, ажилтнууд нь ажлаа цалгардуулахгүй чөлөөт цагаараа хамрагдаж байгаа бөгөөд 2016 оны 11-р сарын 21 ны өдөр фитнесс төвийн гишүүдийн дунд явуулсан “Хэвтээ шахалт”-ын тэмцээнд 80 кг-аас дээш ангилалд прокурорын газрын ажилтан Д.Мөнхбат оролцон, түрүүлж тэргүүн байр эзэлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …