Хотын дарга гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн цэргийн хүрээний анги, байгууллагуудад талархал илэрхийллээ

h

Нийслэл хотын гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ.

“Улаанбаатар хотод өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орж, хүйтэрч, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан. Энэ нөхцөл байдалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нийслэлээс гаргасан уриалгыг дэмжин, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг техник хэрэгслийн хамт гаргаж, өөрсдийн зардлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цас цэвэрлэгээнд ажиллуулсанд талархаж байна. Хамтран ажилласан та бүхэнд ажлын амжилт хүсч, баярласан сэтгэлээ дахин илэрхийлье” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

l

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …